Блог

ШШГЕГ-ын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дахь хүүхдүүдэд бэлэг илгээлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хаан Даатгал ХХК-ийн хамт олон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдэд баярын бэлэг илгээлээ.

Энэхүү төвд гэмт хэрэг зөрчилд холбогдсон насанд хүрээгүй хүүхдүүд Монгол улсын өнцөг булан бүрээс ирж, хүмүүжихийн зэрэгцээ ЕБС-д сурч, цаашлаад Элсэлтийн Ерөнхий шалгалтаа өгч, их дээд сургуульд элсдэг байна. Энэ хичээлийн жилд 6 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр бэлтгэж байгаа юм.

 

Ийм учраас Хаан Даатгал ХХК-ийн хамт олон хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлгээс гадна шаардлагатай хичээлийн хэрэглэл, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд зориулсан шатар болон бусад хөгжөөнт тоглоом  бэлтгэснийг Хаан Даатгал ХХК-ийн Даатгалын газрын захирал Б.Ууганхишиг ангийн дэд захирагчид гардуулан өглөө.

Мөн энэ үеэр комедиан Б.Идэр-Од "IELTS 600",  зохиолч Н.Хулан "A year to remember" буюу "52 долоо хоногийн турш шинэ зүйл суралцсан тэмдэглэл", "The girl in my mirror" буюу "Өөрийгөө олох аяллын тэмдэглэл ном", залуу зохиолч Б.Бат-Эрдэнэ "Wandering one dream" англи хэлээрх яруу найргийн анхны номоо тус тус хүүхдүүдэд илгээснийг ч мөн уламжилсандаа бид баяртай байна.