Жолоочийн хариуцлагын даатгал

 

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Зам тээврийн ослын 90% нь жолоочийн буруугаас үүдэлтэй байдаг. Иймд жолоочийн замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлагыг энэхүү бүтээгдэхүүн даатгах юм.

Юуг ямар эрсдэлээс хамгаалах вэ:
Даатгалын Зүйл:
Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.
Даатгалын Эрсдэл:
Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол;
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлгээ /төгрөг/ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ
1 “А” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл
2 “В” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл
5 “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл
 
Мэргэшсэн жолооч болон C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолоочийн даатгалын үнэлгээ нь тухайн даатгуулагчийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийн ангиллын дагуу энэ гэрээний 4.1-д заасан хэмжээтэй байна.
Даатгалын Хураамж:

Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч суурь хураамж дараах байдалтай байна.
А ангилал 12.500 төгрөг
B ангилал 33.000 төгрөг
C ангилал 42.500 төгрөг
D ангилал 53.000 төгрөг
M буюу механизмын ангилал 12.500 төгрөг
Мэргэшсэн болон C, D ангиллын жолооч нар 33.000 төгрөг
Даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно.
 
1. Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
 
2. Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
 
3. Даатгуулагчийн нас, авто тээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
 
4. Даатгалын гэрээний хугацаа;
 
5. Даатгалын хураамжийн хэ‎мжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг н‎э‎‎мэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;
 
6. Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;
 
7. Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
 
8. Тээврийн хэрэгслийн зориулалт;
 
9. Чиргүүлтэй эсэх.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Даатгагч даатгалын тохиолдлын дуудлага хүлээн авч шалгахдаа Жолоочийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасныг үндэслэнэ.
Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тодорхойлоход Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд, даатгагч нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, нөхөн төлбөр олгоход тус хуулийн 19 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэнэ.
Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:
 
1. Даатгалын гэрээ;
 
2. Даатгуулагчийн өргөдөл;
 
3. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдээс учирсан хохирлын талаар бичгээр гаргасан дүгнэлт;
 
4. Холбогдох бусад баримт бичиг.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцно.
 
1. Сэтгэл санааны хохирол;
 
2. Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
 
3. Даатгуулагчийн авто тээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
 
4. Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.