БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН БАГЦ ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Баригдаж буй барилга;

Ашиглагдаж буй тоног төхөөрөмж, машин механизм;

Ажилчдын байрлах сууц;

Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага;
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Барилга угсралтын бүх эрсдэл;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Захиалагч болон гүйцэтгэгчээс барилгын талбайд байрлуулсан тоног төхөөрөмж, буулгасан материалын үнэ, хийж гүйцэтгэх ажлын тухайн үеийн барилгын төсөвт өртгийг үндэслэн даатгалын зүйлийн хөрөнгийн даатгалын үнэлгээг тогтооно.
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийн хэмжээ 0.2%-1.1% хооронд байна.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгалын эрсдэлийн улмаас барилга угсралтын ажилд хохирол учирсан тохиолдолд тухайн үеийн барилгын ажлын гүйцэтгэлийг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно.

Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд учирсан хохирлын 10%-20%-ийг даатгуулагч өөрөө хариуцна.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Засгийн газрын эсвэл шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, төр захиргааны болон олон нийтийн байгууллага, эрх бүхий хуулийн этгээдийн гаргасан шийдвэрээс үүдсэн хохирол;

Хулгай дээрэм түүний үр дагавар;

Даатгалын эрсдэлээс бусад шалтгааны улмаас учирсан хохирол;

Даатгуулагч болон түүний ажиллагсдын хууль зөрчсөн үйлдэл, мэргэжлийн бус эсвэл ажиллагсдын ур чадвар муугаас үүдсэн хохирол;

Барилгын материал болон машин техник, тоног төхөөрөмжийн ашиглалт хадгалалт, хамгаалалтын горим, галын аюулгүй байдлыг хангах дүрэм, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг зөрчсөнөөс үүдсэн хохирол;

Барилгын ажил түр хугацаагаар эсвэл бүр мөсөн зогсох, тасалдах болон түүнээс үүдэлтэй хохирол;

Санхүү, төлбөрийн чадварын хүндрэл, гэрээний хариуцлагатай холбогдон үүсэх хохирол түүний үр дагавар

Торгууль, хугацаа хоцорсноос үүсэх хохирол, дутуу хийгдсэн гүйцэтгэл буюу угсралт, гэрээний алдагдал зэргийн үр дагавраас үүсэх бүх төрлийн хохирол, хариуцлага;

Барилгын туслан гүйцэтгэгч нарын хөрөнгө, тоног төхөөрөмж, машин механизмд учирсан хохирол;

Барилгын талбайд байрлах өндөр хүчдэл, дулаан сантехникийн шугамыг нүүлгэн шилжүүлэх болон зөөхтэй холбогдон үүсэх хохирол;

Туслан гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд хохирол учруулах

Холбогдох мэргэжлийн байгууллагад учирсан хохирлын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй;

Цацраг идэвхт бодис, түүний бохирдолт, цөмийн зэвсэг, цөмийн түлш болон түүний шаталтаас ялгарсан хог хаягдлын шууд болон шууд бус үр дагаврын чанартай үйлчлэлээс шалтгаалсан гэмтэл, хохирол, мина, тропед, бөмбөг эсвэл бусад тэсрэх бодис, байлдааны зэвсгийн үйлчилгээнээс үүдэлтэй хохирол;

Дайн байлдаан, улс төрийн болон террорист үйл ажиллагаа, ажил хаялт, төрийн эргэлт, бослого, үймээн самууны үр дагавар;

Буруу, алдаатай зураг төсөл, загвар, дефекттэй материал ашиглсанаас үүдсэн хохирол;

Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт, цахилгаан соронзны нөлөөлөл, цахилгаан гүйдлийн шууд бус нөлөөлөл нөлөөллөөс үүсэх хохирол;

Дулааны шугам, сантехникийн гэмтлээс үүдэн усанд автах;

Бохирдолт, өнгө хийц загварын өөрчлөлт болон түүний үр дагавар;

Хавтас хэрэг, зураг төсөл, санхүүгийн тооцоо, тооцооны хуудас, мөнгө валют, тамга тэмдэг, бичиг баримт, өрийн баталгаа, тэмдэглэл, үнэт цаас, чек, сав хайрцаг, авдар, баглаа боодлын материал зэрэгт учрах гэмтэл, хохирол;

Хэвийн элэгдэл хорогдол, агаар мандлын бохирдолт, мөөгөнцөрт идэгдэх, өвс ургамал, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө, агшилт, ууршилт, жин алдалт болон цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг бусад хүчин зүйлүүд.