Улс хоорондын тээвэр зуучлалын "Ландбридж" ХХК-ийн Ерөнхий Захирал Д.Энхтүвшин:
“Үйлчлүүлэгчийнхээ бизнесийн салбарын мэдлэг мэдээллийн гүнд орж харилцан уялдаатай хамтран ажиллаж чаддаг мэргэжлийн хамт олноос олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг нь ашигладагтаа сэтгэл хангалуун байдаг. Ачаа тээврийн даатгалын хувьд дундын цахим талбар дээр нэг байгууллага шиг ажиллахад их амар байдаг шүү. Энэ эрчээрээ даатгалын салбарыг манлайлан, дахин олон төрлийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг Хаан даатгал ХХК-ийн дайчин залуучуудаас хүсье!“
"Премиум Групп" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Ганболд:
"Манай Группын компаниудын эрсдэлийн менежментийн нэг чухал хэсэг бол даатгал юм. Нэр хүндтэй, дотоод гадаадын төслийн маш олон хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ найдвартай эрсдэлгүй хүргэх шаардлагын хүрээнд ажилчид, техник тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны хариуцлагаа даатгуулдаг бөгөөд даатгагч байгууллагын чадавх, үйлчилгээний чанарыг онцгойлон анхаарч сонгодог билээ. Бид Хаан Даатгалыг сонгосон үндсэн шалтгаан бол энэ байгууллага нь ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог Монголын даатгалын салбарт анхлан нэвтрүүлэгч, даатгалын мэргэжлийн баг, боловсон хүчинтэй, удирдлагын багийн манлайлал, мэргэшсэн байдал нь бидний шаардлагыг бүрэн хангаж байгаагаас гадна харилцагч бүрт тохируулан tailor-made онцлог бүхий, уян хатан нөхцөл санал болгож чаддаг, даатгалын эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг маш шуурхай шийддэг найдвартай харилцагч байгууллага хамт олон гэдэг шалгуур үзүүлэлт юм. Тус байгууллагын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье.”
"Скайтел” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Нарантуяа:
“Манай компани Хаан Даатгал компанитай 2005 оноос хойш хамтран ажиллаж байна. Үүрэн холбооны салбарт техник тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааг чухалчилж үздэг тул бид ямар нэгэн тооцоолоогүй байгалийн болон гэнэтийн эрсдэлд хөл алдалгүй үйл ажиллагаагаа явуулахад тулгуур болох зорилгоор даатгалын компаниуд дундаас Хаан даатгалыг сонгон үйлчлүүлдэг. Хаан Даатгал нь бидний итгэлийг алдалгүй нөхөн төлбөрийн шийдвэрлэлт болон эрсдэлийн төлбөрийн буцаан олголтын хурд өндөр, найдвартай, уян хатан ажилладаг нь цаашид хамтран ажиллах итгэлийг өгч байдаг юм. Мөн даатгалын гэрээний нөхцөл нь манай компанийн бизнесийн онцлогт тохируулан tailor-made тохиргоо хийдгээрээ бусад ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас онцлого. Тус компани нь өөрийн салбартаа тэргүүлэгч, үйлчлүүлэгчдийнхээ хүсэл зорилгыг мэдэрдэг мэргэжлийн боловсон хүчнээс бүрдсэн хүчирхэг, эрч хүчтэй залуу хамт олонтой гэж бид дүгнэдэг. Мөн Монголын даатгалын салбарт чанарын удирдлагын ISO 9001:2015 тогтолцоог нэвтрүүлсэн анхны даатгалын компани гэдгээр нь онцолж үздэг учир цаашид урт хугацаанд бат бөх холбоотойгоор хамтран ажиллана гэдэгт итгэдэг.”
"Шунхлай" ХХК–ийн Гүйцэтгэх Захирал П.Батхишиг:
“Газрын тосны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг манай компанийн хувьд эрсдэлийн удирдлага хамгийн чухал. Эрсдэлийн удирдлагын хүрээнд манай компани нарийвчилсан бодлого, төлөвлөлттэй ажилладаг бөгөөд үүний хүрээнд эрсдэлийнхээ тодорхой хэсгүүдийг даатгалд шилжүүлэх нь зайлшгүй хэрэгцээ байдаг. Урт хугацаанд найдвартай, тогтвортой хөгжих, үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн үргэлжлүүлэхэд найдвартай, мэргэжлийн, найрсаг хамт олонтой Хаан Даатгал компани дэмжин ажиллаж байдагт нь талархдаг. Эрсдэл учрахад найдвартай, уян хатан, шуурхай шийдвэрлэж байдаг Хаан Даатгал компанитай урт хугацаанд хамтран ажиллана гэж найдаж байна.”
Жич: Үсгийн дарааллаар оруулав
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ДЭМЖИЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫН СЭТГЭГДЭЛ
"АХИЛЛИС МОНГОЛ" Олон улсын байгууллага Гүйцэтгэх Захирал О.Саранчулуун:
“Манай Ахиллис Монгол байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг спортоор хичээллүүлэх замаар ирээдүйн амьдралд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, идэвхтэй бүтээлч иргэн болгох дэмжлэг үзүүлж, өөрийгөө ялан дийлж, спортын амжилтыг үнэлүүлэхээс гадна нийгэмшүүлэх олон арга хэмжээг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан юм. Ирээдүй болсон хүүхэд багачууд, нийгмийн цөөн хэсгийг бүрдүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ гэдэг бизнесийн байгууллагын хувьд маш том нийгмийн хариуцлага гэж боддог. Нийгэмд роль модель, бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлийн талаар зөв мессэж өгөх Ахиллис Олон Улсын Байгууллагын зорилгыг Монголдоо биелүүлэх ажлыг маань дэмжиж бидэнтэй 4 жил тасралтгүй хамтран ажиллаж байгаа Хаан Даатгал компанийн хамт олонд баярлалаа.”
Монголын Дауны Холбооны тэргүүн В.Ганзориг:
“Нийгмийг эерэг өөрчлөлтөд уриалах, сайн үйл хийж буй олон хувь хүн, төрийн бус байгууллага, компаниуд бий. Гэвч хичнээн сайхан санаа, санаачлага гарсан бай санхүүжилтгүй бол ажил болох боломжгүй байдаг. Санхүүжилт гарах боломжтой хамгийн том субъект нь хувийн хэвшлийнхэн юм. Саяхныг хүртэл хувийн хэвшлийнхэн нийгмийн янз бүрийн асуудал, бэрхшээлүүдийг “Энэ бол бидний асуудал биш, бидэнд хамаагүй” гэж үздэг байсан бол өнөөдөр хувийн хэвшлийнхэн “Энэ бүх асуудлуудыг шийдэж эхэлье” хэмээн бодитой үйлдлүүд хийж эхэлсэн. Үүний тулд санхүүгийн нөөцөө хуваарилах, төсөв гаргах, зарцуулсан мөнгөн хөрөнгөө тунгалаг байлгаж тайлангаа тавихаас гадна компанийнхаа бусад хөрөнгө, санхүүгийн бус нөөцүүдээ ч нийгмийн бусад асуудлуудыг шийдэхийн тулд хуваарилж эхэлсэн. Монголд энэ чиглэлд түүчээ болон ажиллаж буй компаниудын нэг бол Хаан Даатгал. Монголын Дауны холбооны насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төслийг дэмжин хамтрагчаар ажиллаж байгаа бөгөөд компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн тодорхой нэг хэсгийн асуудлыг шийдэхийг зорьж байгаа бахархам хамт олон. Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл аль нэг спонсороос үл хамааран тогтвортой цаашаа өөрөө өөрийгөө тэтгээд аваад явчих бүрэн бололцоотой концепц юм. Олон олон монгол компаниуд маань ингэж харж, сэтгэж, бас тэмүүлж ажиллах болтугай.”
“Монголын Ширээний Теннисний Холбоо”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах:
“Спорт гэдэг хувь хүний хөгжил, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэхээс гадна тухайн улсыг дэлхийд нэг хүн, нэг багаар төлөөлүүлэн таниулан сурталчилдаг агуу зүйл билээ. Спортын хөгжил, тамирчин хүний амжилт нь цуцашгүй хичээл зүтгэл, асар их чармайлтын үр дүнд ирдэг тул найдвартай туслагч, дэмжигч байгууллага ард нь бат зогсох шаардлагатай байдаг. “Монголын Ширээний Теннисний Холбоо” нь Монгол улсын ширээний теннисний хөгжлийг хурдасгах, нас насны сонирхогч тамирчдыг тогтмол бэлтгэл, уралдаан тэмцээнээр хөгжүүлэх, олон улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдаа сойх олон арга хэмжээг идэвхтэй зохион байгуулдаг. Үйл ажиллагаа өргөжин тэлж, тогтмол жигд амжилттай явахад спортыг дэмжигч Хаан Даатгал компанийн урт хугацааны туслалцаа, дэмжлэг ихээхэн нөлөөлдөг. Хаан Даатгал компанийн хамт олонд спортыг дэмжигч, нийгмийн хариуцлагыг ухамсарлагч байгууллага байж чаддагт нь холбооны зүгээс талархал илэрхийлж улам өрнүүн амжилт гаргаж тэргүүлэгч компани болох зорилгодоо хүрэхийг ерөөе.”
Жич: Үсгийн дарааллаар оруулав