Ажил олгогчын хариуцлагын даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Ажилтны амь нас, эрүүл мэндийн өмнө ажил олгогчийн хүлээх хуулийн хариуцлага.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Үйлдвэрлэлийн осолд орох;

Хурц хордлогод орох;

Мэргэжлээс шалтгаалсан өвчин;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухайн ажилтны дундаж цалинд үндэслэх бөгөөд 36 сарын цалингийн дүнг жишиг болгон тогтооно.

Даатгалын үнэлгээг хэрэв даатгуулагч хүсвэл даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож нийт хариуцлагын хэмжээ болон ажилтан тус бүрээр хүлээх хариуцлагын хэмжээг тогтоож болно.

Даатгуулагч нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 15%-тай тэнцэхүйц өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй байна.

Шүүхийн зардлын дээд хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.7%-иас хэтрэхгүй байхаар тогтооно.
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 1.2%-2.4% хооронд тогтооно.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Ажилтан нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 100% тооцно.

Ажилтан хөдөлмөрийн чадвараа 71%-иас дээш алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 50 хүртэлх хувиар тооцно.

Ажилтан хөдөлмөрийн чадвараа 51%-70% хүртэл алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 30 хүртэлх хувиар тооцно.

Ажилтан хөдөлмөрийн чадвараа 31%-50% хүртэл алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 20 хүртэлх хувиар тооцно.

Ажилтан хөдөлмөрийн чадвараа 11%-30% хүртэл алдсан тохиолдолд даатгалын үнэлгээнээс 15 хүртэлх хувиар тооцно.

Ажилтан хөдөлмөрийн чадвараа 10%-иас доош хувиар түр алдаж 90 хүртэл хоногоор эмчлүүлсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс 5%-иар тооцно.

Даатгуулагч даатгалын хураамжаа хэсэгчлэн төлж байх үед хохирол учирсан тохиолдолд төлсөн хураамжид ногдох даатгалын үнэлгээнээс нөхөн төлбөрийг тооцож олгоно.

Даатгагч нөхөн төлбөр олгоход Монгол Улсын шүүхийн шийдвэр шаардлагатай гэж үзвэл эцсийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.

Даатгалын тохиолдлын улмаас ажилтны нэхэмжилсэн нийт дүн нь нэг удаагийн даатгалын тохиолдлоор төлөх хэмжээнээс давсан тохиолдолд шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тооцон олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Мэргэжлийн нарийн ур чадвар туршлага шаардагдах ажилд туршлагагүй ажилтныг томилон ажиллуулснаас үүдсэн хохирол;

Тээврийн хэрэгслийн ослоор ажилтанд учирсан хохирол;

Даатгуулагчийн төлбөрийн чадваргүйгээс ажилтанд учирсан хохирол;

Ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж явах үед учирсан хохирол;

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, эмчийн жороор олгогдоогүй, тун хэтрүүлэн эм хэрэглэсэн тохиолдолд;

Даатгуулагч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг зөрчин ажиллуулсан эсхүл ажилтан өөрөө зөрчсөний улмаас учирсан хохирол;

Ажилтны өөрийн эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол;

Гуравдагч этгээдэд учирсан хохирол;

Ажилтан нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн хохирол, зардал;

Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;

Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал;

Ажлын бус цагаар гэрээнд заасан даатгал үйлчлэх хүрээнээс гадна болсон аливаа хохирол;