Гүйцэтгэх Захирал
Л.ОРГИЛ

Бид даатгалын зах зээлд огцомд тооцогдох үсрэлтүүдийг хийн, компанийн үнэ цэнийг өсгөж урт хугацаанд тогтвортой хөгжихөд шаардлагатай шийдлүүдийг олох нь хэрэглэгч буюу зах зээлийн шаардлагыг зөв ойлгож, түүнд нийцсэн стратеги бүхий үйл ажиллагааг явуулах нь нэн тэргүүний шийдэл гэж үзсэн билээ. Мөн компанийн байгуулагдсан цагаас эхлэх түүхийн өгөгдлийг баяжуулж, дотоод болон гадаад үйл ажиллагаа, менежмент, засаглал, соёлын тогтолцоог судалгаа суурьтайгаар хөгжүүлэх нь шилдэг шийдлүүдийг нэвтрүүлж, урт хугацааны тогтмол хөгжлөөр хангах суурь бааз гэж үзсэний дагуу 2017 онд менежментийн шинэчлэлтийг хийж компанийн дээд болон дунд төвшний менежментийн багийг мэргэжлийн, туршлагатай боловсон хүчнээр бүрдүүлэн ажилласан билээ.


Үүний үр дүнд бид Ребрендинг төслийг амжилттай хэрэгжүүлж, харилцагчид хандсан үйлчилгээний функц тутамдаа инновацийг нэвтрүүлэн даатгалын салбарт анх удаа чатботоор даатгал хийх үйлчилгээг нэвтрүүлж, call pro үйлчилгээтэй хамтарч, бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ онцгой анхааран иргэдийн даатгал уруу чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж чадлаа. Мөн ажилчдаа тогтмол чадваржуулах, үйлчилгээ төвтэй байгууллага болох ажлын хүрээнд Сингапурын Service Excellence Төслийг хэрэгжүүлж компанийн бүх төвшинд нутагшуулан ажиллаж байна. Мөн хэрэглэгч, даатгуулагчдадаа илүү ойртох зорилгын доор Most Money, Lendmn зэрэг санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж төлбөрийн шинэ, хялбар систем бүрд Хаан Даатгал нэвтрэн үйлчилгээгээ үзүүлж байгааг дурдахад таатай байна.

Ингэснээр бид 2018 оны салбартаа хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компани болж өсөлтийн хувь хэмжээгээр 1-р байр, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын өсөлтийн хувийг өмнөх онтой харьцуулахад 95,5%-аар өсгөж уг амжилтаа ахиулан салбарт шинэ жишиг тогтоон 2019 оноос эхлэн Монголын анхны ДИЖИТАЛ ДААТГАЛ болох зорилгын хүрээнд процесс болон үйлчилгээний олон шинэчлэлтийг нэвтрүүлэн даатгалын салбарыг дижитал шилжилт өөд түчээлэн хөгжүүлж байна.


Хаан Даатгалыг сонгон эрсдэлээ даатгуулж буй эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, зөвлөж дэмждэг Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлэхийн сацуу цаашид урт хугацаан хамтдаа өсөн дэвжиж, тасралтгүй хөгжихөө амлаж байна.