ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Хаан Даатгал компани даатгалын салбарт анх удаа олон улсын ISO 9001:2015 стандартыг баталгаажууллаа.

Хаан Даатгал компани даатгалын төдийгүй санхүүгийн салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авснаа дуулгахад таатай байна.

Хаан Даатгал ХХК нь ISO 9001:2015 стандартыг 2016 оны 3 дугаар сараас эхлэн амжилттай нэвтрүүлж 12дугаар сарын 19-нд ИБУИНВУ-ын Британийн Стандартчиллын Иституцээр албан ёсоор баталгаажуулж, гэрчилгээгээ гардан авлаа. Британийн Стандартчиллын Институц /BSI/ нь IAF, ANAB, UKAS зэрэг байгууллагуудаас магадлагдсан дэлхийд топ стандартчиллын аудитын байгууллагуудын нэг бөгөөд Монгол улсад анх удаа чанарын удирдлагын тогтолцооны аудитыг Хаан даатгал ХХК дээр амжилттай хийлээ.

ISO 9001:2015 стандартыг Олон улсын Стандартын Байгууллага /ISO/-aacболовсруулсан олон улсын чанарын удирдлагын 9001 стандартын шинэчлэгдсэн хувилбар юм. Энэхүү чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамж дээшилж, тасралтгүй сайжруулалтын суурь тогтолцоог бүрдүүлдгээрээ бусад стандартуудаас давуутай юм.

Г. ЛХАГВА-ОЧИР
Гүйцэтгэх захирал

"Бие даасан олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаас ISO 9001:2015 стандартын гэрчилгээгээ гардан авснаар Хаан Даатгал ХХК олон улсын стандартад нийцсэн оновчтой менежментийн дагуу үйл ажиллагаа явуулж буйд итгэлтэй байж болохыг харуулна

 

Хаан Даатгал ХХК ISO 9001:2015 хэрэгжүүлснээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, өнгө төрх,, борлуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээнд нэгдсэн стандартыг нэвтрүүлж хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээгээ сайжруулах тогтолцоог бий болгон баталгаажуулсан юм.Энэ нь компанийн үнэт зүйл, эрхэм зорилго, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцэн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих стратегийн хүрээнд хийгдэж буй нэгэн томоохон алхам юм.

Хаан Даатгал ХХК нь Монголын даатгалын салбарын хамгийн отгон компани боловч өсөлтөөрөө салбартаа тэргүүлэгчдийн нэг байж даатгуулагч бүрийнхээ итгэлийг хүлээн, амжилтад хөтөлсөн, тасралтгүй хөгжигч  байгууллага байхын төлөө ажиллаж байна.

 

Хаан Даатгалын тухай

Хаан даатгал ХХК-ийг 2012 онд Монголын үндэсний хөрөнгө оруулагчид үүсгэн байгуулсан бөгөөд даатгалын зах зээлд тавдах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид 5-н жилийн хугацаанд харилцагч байгууллага, иргэддээ даатгалын мэргэжлийн үйлчилгээ, эрсдэлийн удирдлагын зөвлөгөө үзүүлж, хураамжийн орлого, нөөц сан, эрсдэл даах чадвараа жил бүр ахиулсаар ирлээ.

Одоо 19 аймагт салбартай бөгөөд 1,000 гаруй аж ахуйн нэгж, 100,000 гаруй иргэдэд даатгалын шуурхай үйлчилгээг хүргэн нөхөн төлбөрийн өсөлтөөрөө салбартаа тэргүүлэх хэмжээнд байна. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын 11 төрлийн 50 орчим бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчиддаа түргэн шуурхай үйлчилж байна. Мөн бид өөрийн төлбөрийн чадвар, нийт хүлээн авсан эрсдэлийн хэмжээ, харилцагч компанийн онцлог зэргээс хамааран дэлхийн нэр хүндтэй Hannover Re, Mapfre Asistencia S.A, Lamp давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж эрсдэлээ  шилжүүлэн давхар даатгуулдаг.

Дэлхийд танигдсан олон жилийн туршлагатай нэр хүнд бүхий давхар даатгалын компани, брокеруудтай хамтран ажилласнаар үйлчилгээний стандарт, эрсдэлийн удирдлагын дэвшилтэд арга, технологийг нэвтрүүлэн, даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, учирсан хохирлыг түргэн шуурхай нөхөн төлөх найдвартай байдал үүсдэг юм.

"БИД УЧИРЧ БОЛОХ  ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ТӨГС ШИЙДЛИЙГ ТАНД БАРИХ БОЛНО."