ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Дүүрэг харгалзахгүй тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой.

“Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” журмын дагуу Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар,агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах тухай” А/33 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг баталж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.



Энэ жилийн ажлыг зохион байгуулах чиглэлээр Төв комисс дараах үүргийн дагуу ажиллана.
 

  1. Нийслэлийн төсвийг бүрдүүлэх ажлын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 05 дугаар сарын 31–ний өдрүүдэд зохион байгуулах
  2. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах
  3. Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газар, нийслэлийн Авто замын газар, дүүргүүдийн Засаг дарга нар
  4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын 3.4 дэх заалтын дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

-1, 6 тоогоор төгссөн бол Нэгдүгээр сард
-2, 7 тоогоор төгссөн бол Хоёрдугаар сард
-3, 8 тоогоор төгссөн бол Гуравдугаар сард
-4, 9 тоогоор төгссөн бол Дөрөвдүгээр сард
-5, 0 тоогоор төгссөн бол Тавдугаар сард албан татварт хамрагдахаар зохион байгуулж, тухайн сардаа албан татвар, төлбөр төлөөгүй авто тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ний өдрийн хооронд хяналт тавьж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Татварын газар , Улаанбаатар хотын газар
 

  1. Албан татвар, төлбөр хураах ажилтнуудыг томилон, удирдлага арга зүйгээр ханган татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвийг холбогдох мэдээллээр хангаж ажиллахыг нийслэлийн Татварын газар
  2. Албан татвар, төлбөр төлөөгүй, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан камерын тусламжтайгаар илрүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Татварын газрыг мэдээллээр хангаж хамтран ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
  3. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах хугацааны явцад зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчид хүргэгдэх “Зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас”-ны ард талд сануулга, анхааруулга хавсарган хүргүүлж ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв
  4. Нийслэлд бүртгэлтэй авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлсний дараагаар өмчлөгчийн нэр шилжүүлэх, техникийн хяналтын үзлэг оношилгоонд хамруулж ажиллахыг Авто тээврийн үндэсний төв
  5. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах дүүргийн Салбар комиссыг байгуулан ажиллуулах, авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор ангилж, нутаг дэвсгэрийн зарчмаар нэг цэгийн хэлбэрээр зохион байгуулж, хуулийн хугацаанд бүрэн хамруулахыг дүүргүүдийн Засаг дарга нар
  6. Нийслэлд бүртгэлтэй идэвхтэй тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгож, “Smartcar” мэдээллийн системийн хэрэглээг дотоод нөөц бололцоогоо ашиглан өргөжүүлж, Улаанбаатар хотын Цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн программтай уялдуулах; албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлэх; албан татвар, төлбөрийн орлогын төрөл бүрээр тус бүр нэг данстай болгон орлогын мэдүүлгийг нэг загварт оруулах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар, нийслэлийн Татварын газар, Авто тээврийн үндэсний төв, Улаанбаатар хотын банк
  7. Албан татвар, төлбөр хурааж байгаа нэг цэгийн үйлчилгээн дээр Улаанбаатар хотын банкны салбар байрлуулж ажиллуулахыг Улаанбаатар хотын банк
  8. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2016 оны нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд батлагдсан 396.0 төгрөгийн эх үүсвэрээс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс
  9. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулахад зарцуулагдах зардлын батлагдсан төсвийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу хугацаа алдалгүй санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бололцоог ханган ажиллахыг нийслэлийн Авто замын газар
  10. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах төвлөрсөн үйлчилгээний цэгүүдийг тогтмол ажиллуулахыг нийслэлийн Татварын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  11. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах, албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэгт хуулийн хугацаанд хамруулан зохион байгуулж, үр дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Төв Комиссд хариуцан танилцуулна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

 

Авто тээврийн болон өөрөө явагч
хэрэгслийн төрөл

Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/

1

2 дугуйтай мотоцикл

2 500

2

3 дугуйтай мотоцикл

4 000

3

Суудлын авто машин:
 
а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33

4

Микробус /15 хүртэл суудалтай/

50 000

5

Автобус

62 400

6

Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай

 
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

18 000

9

Бага оврын трактор

8 000

10

Чиргүүл / даацын 1 тонн тутамд /

8 000

 

АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР

Авто тээвэр
болон өөрөө
явагч хэрэгслийн
ангилал

Бензин хөдөлгүүртэй

Дизель хөдөлгүүртэй

Жилд ногдуулах
Төлбөр ( төгрөгөөр )

СО2хийн
Ялгарал(г/км)

СО2 (%)

Хөдөлгүүрийн багтаамж(см3)

А

121-180

5.5-8.0

1500 хїртэл

1800

Б

181-250

8.1-10.5

1501-2500

2100

В

251-350

10.6-12.0

2501-3500

3500

Г

351-500

12.1-13.5

3501-4500

5000

Д

501-750

13.6-14.5

4501-5500

7500

Е

751-ээс дээш

14.6-ээс дээш

5501-ээс дээш

9500

 

 

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ХУВЬ ХЭМЖЭЭ /ТӨГРӨГӨӨР/

Тээврийн хэрэгслийн ангилал

Хувь хэмжээ

1

Суудлын

Такси

30000

2

Бусад /2000 см3 хүртэл/

20000

3

2001-3000

30000

4

3001 дээш

40000

5

Ачааны

1 тн хүртэл

40000

6

1-2 тн

45000

7

2-3 тн

50000

8

3-5 тн

55000

9

5-8 тн

60000

10

8-10 тн

65000

11

10 тн-с дээш

70000

12

Автобус

15  хүртэл

40000

13

15-аас дээш

60000

14

Цистерн

50000

15

Тусгай

40000

16

Чиргүүл

30000

17

Механизм

Тээвэр үйлчилгээний

60000

18

Технологийн

60000

19

Бага оврын

30000

20

Мотоцикл,  мопед

2 дугуйт

10000

21

3 дугуйт

10000