ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

"Смарт Аялал" дотоод аялалын даатгал

“Смарт Аялал” нь Монголын анхны дотоод аяллын даатгал бөгөөд эх орныхоо үзэсгэлэнт байгалаар аялах гэж буй аялагчдад зориулсан амь нас, эрүүл мэнд, гэнэтийн өвчлөл болон ослын улмаас учирч болох аливаа эрсдэлийг хамгаалах ШИНЭЛЭГ, УХААЛАГ даатгал юм.

Хаан Даатгал компани нь “Смарт Аялал” даатгалаар дамжуулан Монголд хамгийн анх удаа ФЕЙСБҮҮК-р даатгах үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд даатгуулагч та өөрийн фейсбүүк мессенжерээр даатгалын нөхцөлтэй танилцан, гэрээг хийж, онлайнаар төлбөрөө төлөн баталгаажсан гэрээг өөрийн имэйлээр хүлээн авахаараа онцлогтой.

Даатгалын зүйл: Аялагчийн амь нас, эрүүл мэнд

Даатгалын үнэлгээ: 5 000 000 сая төгрөг

Даатгалын хураамж: 5000 төгрөг

Даатгалын үйлчлэх хугацаа: Гэрээ байгуулснаас хойш 30 хоног

Хамгаалагдах эрсдэл:         

  • Байгалийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл /гол, үер, усны эрсдэл, аянга цахилгааны эрсдэл, хүчит салхи, газар хөдлөлт г.м/
  • Зам тээврийн осол
  • Мориноос унах эрсдэл
  • Мал амьтдын нөлөөллөөс үүдэлтэй эрсдэл
  • Гадны халдлагад өртөх эрсдэл
  • Ахуйн эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох/
  • Урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбоотой осол
  • Хорио цээр, үер усанд боогдох эрсдэл
  • Бусад бүх төрлийн гэнэтийн ослын эрсдэл

Нөхөн төлбөр нэхэмжлэхэд шаардагдах баримт бичиг:

  • Даатгуулагчийн өргөдөл
  • Даатгалын гэрээ /цахим эсвэл хэвлэсэн хэлбэрээр/
  • Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон  акт, материал /аюул осол болсон тухай мэргэжлийн байгууллагын  акт, дүгнэлт/
  • Даатгалын тохиолдлоос хамаарсан бусад мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт

Нөхөн төлбөр: 

  • Эмчилгээний хоногт хоног тутамд даатгалын үнэлгээний 0.5 хувиар
  • Хөдөлмөрийн чадвараа 30-50 хувиар алдсан нь тогтоогдвол даатгалын  үнэлгээний 30 хувиар
  • Хөдөлмөрийн чадвараа 50-70 хувиар алдсан нь тогтоогдвол даатгалын  үнэлгээний 50 хувиар
  • Хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан нь тогтоогдвол даатгалын үнэлгээний 100 хувиар тус тус олгоно.