ТУЗ-ын гишүүд

 

Г.ЭНХБИЛЭГ | ТУЗ-ИЙН ДАРГА 

Ноён Г.Энхбилэг нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Австрали улсын Ла-Тробe Их Сургуулийг бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрээр “Капитал Групп”ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нефтийн бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл борлуулалтын салбарт удирдах албан тушаалд 20 жил ажилласан туршлагатайа.

Ж.БАЯРСАЙХАН | ТУЗ-ИЙН ГИШҮҮН

Ноён Ж.Баярсайхан нь Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийг автын инженер мэргэжлээр бакалавр, Хан-Уул дээд сургуулийг Бизнесийн Удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрээр “Барилгын цэргийн засварын механикийн завод”, “Авто-Импекс” ХХК, “Засагтхан Стоунс“ ХХК, “Лет Форекс ББСБ” ХХК зэрэг компаниудад удирдах албан тушаал хашиж байгаад одоо “Хаан даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

А.МЭНДБАЯР | ТУЗ-ИЙН ГИШҮҮН 

Ноён А.Мэндбаяр нь ХБНГерман улсын Берлин хотын Техник эдийн засгийн дээд сургуулийг гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Тэрээр “Грийт Эмпайр” ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажилладаг бөгөөд үйлдвэрийн ханган нийлүүлэлт, ложистик, төслийн удирдлагын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай.

 

Б.ОЧИРБАТ | ТУЗ-ИЙН ГИШҮҮН

Ноён Б.Очирбат нь ЭМШУИС-ыг Хүний их эмч, Удирдлагын академийг Бизнесийн удирдлага, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус бакалаврын зэрэгтэй төгссөн. Мөн Ач анагаах ухааны их сургуульд суралцаж Анагаах ухааны боловсрол сэдвээр магистрын зэрэг хамгаалсан юм.

Тэрээр анагаах ухааны салбартаа Ач АУИС-д багш, Сос Медикал Монголиа ХХК-ийн ерөнхий эмчээр ажиллаж байгаад 2006 оноос “Ньююни Стар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар одоог хүртэл ажиллаж байна.

 

Д.АЛТАНЧИМЭГ | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Хатагтай Д.Алтанчимэг нь МУИС-ийн Эдийн засгийн дээд сургууль Бизнесийн удирдлагын бакалавр, Хөдөө аж ахуйн их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

Мөн Монгол улсын хугацаагүй эрхтэй нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөхийн эрхтэй юм.

Тэрээр Улсын худалдааны “Өндөрхаан” ХХК, Эрэл групп, “Засагтхан стоунс” ХХК зэрэг байгууллагуудад санхүүгийн газрын дарга,гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад одоо “Монос фарм” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байна.

 

Г.РАГЧААСҮРЭН | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Доктор Г.Рагчаасүрэн нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Эдийн Засагч мэргэжлээр бакалавр, Их Британийн Манчестерийн Их Сургуулийн эдийн засгийн ухааны магистр, мөн тус сургуульдаа эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалан тус тус төгссөн.

Өнгөрсөн хугацаанд “МУИС”-ийн “Эдийн Засгийн сургууль”-д багш, Их Британийн “Эссексийн Их Сургууль болон Умард Ирландын Белфастийн Хатан Хааны Их Сургуульд профессороор ажиллаж байсан туршлагатай.

Тэрээр 2013 оноос эхлэн мэргэжлийн зөвлөх үйлчилгээний “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Б.ТҮВШИНТӨГС | ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН

Доктор Б.Түвшинтөгс нь МУИС-ийн Эдийн Засгийн сургуулийг Санхүүч, Эдийн Засагч мэргэжлээр бакалавр, Их Британийн Манчестерийн Их Сургуулийг эдийн засгийн ухааны магистр, АНУ-ын Бостоны Их Сургуульд Докторын зэрэг хамгаалан тус тус төгссөн.

Тэрээр эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн (ERI) захирлаар ажилладаг бөгөөд макро эдийн засаг, сангийн болон мөнгөний бодлогын чиглэлээр судалгаа хийдэг Монгол улсын тэргүүлэх зэргийн эдийн засагч нарын нэг юм.