ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Хөдлөх хөрөнгө байна.

Үл хөдлөх хөрөнгө (байшин, барилга байгууламж) байна.

Тоног төхөөрөмж
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Үндсэн эрсдэл
1. Байгалийн эрсдэл;
2. Гал болон дэлбэрэлтийн эрсдэл;
3. Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн эрсдэл;
4. Сантехникийн эрсдэл;

Нэмэлт эрсдэл
1. Хулгай, дээрэм болон тэдгээрийн үр дагавар;
2. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:
1. Зах зээлийн үнэлгээ;
2. Санхүүгийн тайлан дахь бүртгэлийн үнэ;

Даатгуулагч нь өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй байх бөгөөд хамгийн багадаа олгох нөхөн төлбөрийн 10%-тай тэнцүү байна;
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийг тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшин, байршил, материалын бүтэц, хийц, насжилт болон зориулалтаас хамааруулан тогтооно.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй бөгөөд аль ч тохиолдолд даатгалын зүйлийн даатгуулсан үеийн үнэлгээг хохирол гарсан үеийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулан хувь тэнцүүлэх зарчмаар тооцоологдсон нөхөн төлбөрийн дүнгээс өөрийн хүлээх хариуцлага болон элэгдлийг хасч олгоно.

Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээгээр нөхөн төлбөрийг тооцно, хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр тооцоолно.

Даатгалын зүйл нь хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулан нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж тооцоолно.

Даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.

Даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулж хувь тэнцүүлж тооцоолно.

Даатгалын зүйл даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан болон сүйрсэн бол нийт хохирлын 80%-р нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолно.

Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасаж, үлдсэн хэсгийг дээр дурдсан зарчмуудын дагуу тооцоолно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Цахим гэмт хэрэг, түүнээс үүдэн гарсан хохирол;

Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс үүдэн гарсан хохирол болон туршилт/шалгалт хийгдээгүй, зөвшөөрөгдөөгүй технологитой холбоотой эрсдэл;

Бойлер буюу даралтат зуухнаас үүдэлтэй мөн техникийн өрөөний насос зэрэг тоног төхөөрөмж болон түүнээс үүдэн гарах гэмтэл, хохирол;

Ердийн элэгдэл хорогдол, агаар мандлын бохирдол, мөөгөнцөрт идэгдэх, өнгө, загвар хийцийн өөрчлөлт, өвс ургамал, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө болон цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг бусад хүчин зүйлүүд;

Ашиглалтын горим зөрчсөн, даац ачаалал хэтрүүлсэн мөн урсгал болон зайлшгүй хийгдэх засвар, үйлчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс учирсан хохирол болон засвар;

Хөдөлмөр хамгааллын болон галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам зөрчсөнөөс үүдэлтэй хохирол;

Даатгагчийн зөвшөөрөлгүй даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол;

Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт зэрэг нөхөн сэргээх үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтөөс үүдсэн хохирол;

Даатгагчид мэдэгдээгүй өөрчлөлтийн улмаас учирсан хохирол;

Тоног төхөөрөмжийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
1. Ердийн элэгдэл хорогдол, агаар мандлын бохирдол, мөөгөнцөрт идэгдэх, өнгө, загвар хийцийн өөрчлөлт, өвс ургамал, шавьж хорхой, шимэгчдийн үзүүлсэн нөлөө болон цагийн урсгалаар үйлчилгээ үзүүлдэг бусад хүчин зүйлүүд;
2. Чанарын шаардлага хангаагүй цахилгааны утас,холбох хэрэгсэл,гал хамгаалагч ашиглан цахилгааны холболт хийснээс шалтгаалан гарсан хохирол;
3. Ашиглалтын горим зөрчсөн, даац ачаалал хэтрүүлсэн мөн урсгал болон зайлшгүй хийгдэх засвар, үйлчилгээг хугацаанд нь хийгээгүйгээс учирсан хохирол болон засвар;
4. Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будалт зэрэг нөхөн сэргээх үйлчилгээний улмаас орсон өөрчлөлтөөс үүдсэн хохирол;
5. Буруу материал ашигласан, буруу хийсэн, ашигласан төсөл, төлөвлөгөө, онцлогийг алдаж тооцсон, мэргэжлийн алдаа гаргаснаас шалтгаалж учирсан хохирол, түүнийг засаж залруулахтай холбогдон гарсан зардал;
6. Даатгагчид мэдэгдээгүй өөрчлөлтийн улмаас учирсан хохирол;
7. Хэсэгчлэн хулгайд алдах, тооллого бүртгэлийн үеэр илэрсэн дутагдал, шамшигдал;
8. Тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
9. Үйлдвэрийн дефект болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан аливаа хохирол
10. Даатгуулагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол;