Автотээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал

АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРЭН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Авто тээврийн хэрэгсэл
Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх;
Онхолдох, өндрөөс унах;
Гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх;
Их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх;
Эд анги хулгайд алдагдах;
Галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх;
Ус, чийгт автах;
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
Даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ байна.
Нийт төлөх хураамж:
Сонгосон багцаас хамаарна.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Нөхөн төлбөрийг шийдвэрлэхдээ даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцаас хамааран даатгалын тохиолдол болох үед хувь тэнцүүлэх аргачлалаар тооцоолох мөн элэгдэл тооцох эсэхийг тогтооно.
Даатгуулагчид олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс өөрийн хүлээх хариуцлагын хэсгийг хасаж тооцно.
Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийг 100%-иар тогтооно.
Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол тухайн сүйрсэн хэсгийг сэргээн засварлах эсхүл шинэ сэлбэгээр солих зардлуудын аль багаар нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийг олгоно.
Даатгалын зүйлийн сүйрсэн хэсгийг солих бол нөхөн төлбөрийн 70%-ийг олгоод сүйрсэн хэсгийн үлдэгдлийг даатгагчийн өмчид шилжүүлэн өгсний дараа үлдэх 30%-ийг олгоно.
Тээврийн хэрэгслийн эд анги хулгайд алдагдсан бол даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад заасан хэмжээ хүртэл нөхөн төлбөрийг олгоно.
Хулгай болон дээрмийн эрсдэлийн улмаас тээврийн хэрэгслийг бүтнээр нь алдсан ба зохих эрх бүхий байгууллагад тэмдэглүүлсний дараа хуанлийн 45 хоногийн дотор олдоогүй бол олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 50%-ийг улмаар түүнээс цааш хуанлийн 100 хоногийн дотор олдоогүй бол үлдэгдэл 50%-ийг тус тус олгоно.
Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бусад баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл материал бүрэн бүрдүүлж өгснөөс хойш хохирлын дүнгээс хамаарч ажлын 22 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэж, олгоно.
Тээврийн хэрэгслийн их бие болон эд ангийн хулгайн эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол болж улмаар нөхөн төлбөр олгогдсоны дараа даатгалын зүйл олдсон бол тухайн зүйл даатгагчийн өмчид шилжинэ.
Хохирол үнэлгээний зардлыг даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцын дагуу буюу 0 - 200,000 төгрөг хүртэл олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас бий болсон хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ;
Даатгагч болон замын цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрөлгүйгээр ослын газраас хөдөлсөн, ослын ул мөрийг балласан бол;
Тээврийн хэрэгслийг бусдад барьцаалуулах, түрээслүүлэх болон ашиглуулах үед учирсан аливаа хохирол;
Жолоодох эрхгүй болон жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээд жолоодсоноос үүссэн хохирол;
Тээврийн хэрэгслийг болон түүний эд ангийг зориулалтын бусаар ашигласан, ашиглалтын горимыг зөрчсөн, өөрчилснөөс үүдэн гарсан хохирол;
Жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй буюу тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй үед замын хөдөлгөөнд оролцсоноос үүссэн аливаа хохирол;
Тээврийн хэрэгслийг тэмцээн, уралдаан, ан авын зориулалтаар ашигласнаас үүссэн хохирол;
Тээврийн хэрэгслийг зориулалтын бус аргаар халаах, асаах, тээвэрлэх, чирэх, чирэгдэх оролдлого хийх үйлдлээс үүдсэн хохирол;
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн даац, дээд хурдыг хэтрүүлснээс үүссэн хохирол;
Хориглосон гэрэл дохиогоор уулзвар нэвтэрсэн мөн үргэлжилсэн цагаан шугамыг давж зорчсоноос үүссэн хохирол;
Зөвшөөрөгдсөн гарамгүй газраар гол, нуур гаталсан, гатлах оролдлого хийсэн, тээврийн хэрэгсэл зорчиход илт тохиромжгүй, замгүй газраар зорчсоноос үүссэн хохирол;
Нэмэлт тоноглол хэрэгслээ даатгаагүй үед нэмэлт тоноглолд учирсан хохирол;
Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд, туслах, дагалдах материалууд болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
Тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйл, тээвэрлэж явсан ачаанд болон зорчигчид учирсан хохирол;
Ердийн элэгдэл, хорогдол болон аажмаар үүссэн эвдрэл, гэмтэл, хохирол;
Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
Дугуйн гадуур бүрээс, обуд, олгойнд болон түлхүүрт учирсан хохирол;
Тухайн улирлын онцлогт тохирохгүй дугуй ашигласнаас үүссэн хохирол;
Даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцад хамаарахгүй эрсдэлээр учирсан хохирол, түүний үр дагавар;
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
Даатгуулагч энэхүү гэрээнд болон хуульд заасан үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирол;
Хамгаалалтын багц:

Даатгалын эрсдэл ПРЕМИУМ ПЛАС ПРЕМИУМ КЛАССИК СТАНДАРТ
1 Мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх,шүргэлдэх, шүргүүлэх 100% 100% 90% 80%
2 Онхолдох, өндрөөс унах 100% 100% 90% 80%
3 Гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх 100% 100% 90% Хамаарахгүй
4 Их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх 100% 100% 90% Хамаарахгүй
5 Эд анги хулгайд алдагдах 5% 5% 2% Хамаарахгүй
6 Галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх 100% 100% Хамаарахгүй Хамаарахгүй
7 Ус, чийгт автах 100% 100% Хамаарахгүй Хамаарахгүй
Нэмэлт хамгаалалт Нөхөн төлбөр олгох дэд хязгаар, хамаарах эсэх
1 Хохирол үнэлгээний зардал 200,000төгрөг 200,000төгрөг 50,000төгрөг Хамаарахгүй
Нөхөн төлбөрийн тооцоолол Тооцооллын аргачлал
1 Элэгдэл тооцох эсэх Тооцохгүй Тооцно Тооцно Тооцно
2 Өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ Байхгүй Байхгүй 10% 20%
3 Хувь тэнцүүлэх эсэх
Хувь тэнцүүлэхгүй

(Хэрэв даатгалын үнэлгээ ≥ Зах зээлийн үнэлгээний 90% бол)
Хувь тэнцүүлнэ. Хувь тэнцүүлнэ.
Үнэ,төлбөрийн нөхцөл Хураамжийн хувь, төлбөрийн нөхцөл
1 Жилийн хураамжийн хувь (төлбөрийн нөхцөлтэй) 2.90% 2.30% 1.40% 0.8%
2 Төлбөрийн нөхцөл Урьдчилгаа 40%, дараагийн 6 сард сар бүр 10% Урьдчилгаа 40%, дараагийн 6 сард сар бүр 10% Урьдчилгаа 40%, дараагийн 6 сард сар бүр 10% Гэрээ байгуулахад 100% төлөх
3 Жилийн хураамжийн хувь
(100% төлөх)
2.50% 2.00% 1.20% 0.60%