Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

ХҮНД МАШИН, МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:
Хүнд даацын тээврийн хэрэгсэл;
Тусгай зориулалтын машин, механизм;
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:
Үндсэн эрсдэл
 
1. Ажиллаж байх үеийн эрсдэл;
 
2. Байгалийн эрсдэл;
 
3. Галын эрсдэл (гадны нөлөөллөөс үүдэлтэй);
 
4. Дэлбэрэлтийн эрсдэл (гадны нөлөөллөөс үүдэлтэй);
 
5. Ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, талбай дээр байх үеийн эрсдэл;
Нэмэлт эрсдэл
 
1. Тээвэрлэлтийн үеийн эрсдэл;
 
2. Цахилгаан хэлбэлзлийн эрсдэл;
 
3. Тээвэрлэх зардал;
 
4. Оператор, жолоочийн алдаатай үйлдэл;
Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:
Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцоно. Хохиролд орсон даатгалын зүйлийг засварын газар хүртэл тээвэрлэх зардлыг даатгалын үнэлгээн дээр нэмж тооцон даатгуулж болно.
Даатгуулагч нэг удаагийн тохиолдол бүрд учирсан хохирлын 15%-ийг хариуцна.
Нийт төлөх хураамж:
Даатгалын хураамжийг тооцохдоо түүний зориулалт, ашиглалтын хэлбэр, ажиллах ажлын талбай болон тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшингээс тогтоох ба 0.3%-0.8%-иас багагүй байна.
Нөхөн төлбөр олгох нөхцөл:
Нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй бөгөөд аль ч тохиолдолд даатгалын зүйлийн даатгуулсан үеийн үнэлгээг хохирол гарсан үеийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулан хувь тэнцүүлэх зарчмаар тооцоологдсон нөхөн төлбөрийн дүнгээс өөрийн хүлээх хариуцлага болон элэгдлийг хасаж олгоно.
Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээгээр нөхөн төлбөрийг тооцно, хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр тооцоолно.
Даатгалын зүйл нь хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулан нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж тооцоолно.
Даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
Даатгалын нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулж хувь тэнцүүлж тооцоолно.
Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасаж, үлдсэн хэсгийг дээр дурдсан зарчмуудын дагуу тооцоолно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:
Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хорогдол болон аажмаар үүссэн эвдрэл, гэмтлээс үүдсэн хохирол;
Даатгалын зүйлийн гэмтлийг бүрэн засварлаагүй болон гэмтэлтэй тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байх үед гарсан хохирол;
Сайн дураараа нэмж тоноглосон нэмэлт тоноглол хэрэгслээ даатгаагүй үед тоноглолын улмаас болон тус тоноглолд гарсан хохирол;
Даатгалын зүйлийн бусдад барьцаалуулах, түрээслүүлэх болон ашиглуулах үед учирсан аливаа хохирол;
Даатгалын зүйлийг тээвэрлэх үед гарсан хохирол болон дотор байсан эд зүйл, тээвэрлэж явсан ачаанд учирсан хохирол;
Даатгалын зүйлийн дахин орлуулах, солих эд ангиуд болох лампанд учирсан хохирол;
Дугуйн гадуур бүрээс болон олгой, салхины шилэнд учирсан хохирол;
Хулгайд алдсан болон дээрэмдүүлсэн, тэдгээрээс үүдэн гарсан хохирол;
Монгол Улсын жолоочийн даатгалын тухай хууль болон түүнтэй холбогдох журам, эрх зүйн актад заасны дагуу даатгуулаагүй буюу дээрхэд заасан зөвшөөрөгдсөн жолоочоос бусад этгээд жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед үүссэн хохирол;
Тухайн даатгалын зүйлийг ашиглах, ажиллуулах эрхгүй этгээдийн учруулсан хохирол;
Жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй буюу МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт (Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил)-д заасныг зөрчсөн, зөрчил илэрхий байсан болон даатгуулагч, жолооч мэдэж байсан үедээ замын хөдөлгөөнд оролцсоноос үүссэн аливаа хохирол;
Даатгалын зүйлийг болон түүний эд ангийг зориулалтын бусаар ашигласан, ашиглалтын горимыг зөрчсөн, өөрчилсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүдэн гарсан хохирол;
Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалууд болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;
Зориулалтын бус аргаар даатгалын зүйлийг халаах, асаах мөн даатгалын зүйлийг зориулалтын бус байдлаар буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 22-д зааснаар бус зөвшөөрөгдсөнөөс бусад байдлаар тээвэрлэх, чирэх, чирэгдэх оролдлого хийх үйлдлээс үүдсэн хохирол;
Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
Тухайн улирал, замын нөхцөл байдал, гадаргуйн онцлог, халтиргаа гулгаанд нийцээгүй дугуй ашигласнаас болон МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт (Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил)-ын 3 дахь хэсэг (Дугуй)-т заасан зөрчлийн улмаас үүссэн аливаа хохирол;
Зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлснээс үүдэн гарах хохирол;
Гэрээнд өөрөөр заагаагүй бол оператор, жолоочийн учруулсан аливаа хохирол;