Тээврийн хэрэгслийн даатгал

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Зогсоолд байх үед машиныг тань шүргээд явчихсан, өглөө гэрээсээ гарахад толь дугуйгаа хулгайд алдчихсан, халтиргаатай замаас болж шон мөргөж, замын хөдөлгөөний ачааллаас үүдэн осол гаргаж байв уу? Бусдаас нэхэмжлэх боломжгүйгээр хохироод үлдсэн өөрийн тээврийн хэрэгслээ төлөвлөгөөгүй зардлаар засуулж санхүүгийн тогтворгүй байдал үүсвэл та яах вэ?

Жолоочийн хариуцлагын даатгал таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол таны өөрийн машиныг дээрх эрсдэлээv хамгаалах гарц нь ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ юм.  

Хаан Даатгалын Тээврийн хэрэгслийн даатгал нь:

  • Даатгуулагч таны хэрэгцээнд нийцүүлсэн 4 багцын сонголт
  • 24/7 дуудлагын үйлчилгээ
  • Ирэх шаардлагагүйгээр үйлчлүүлэх даатгал болон нөхөн төлбөрийн онлайн үйлчилгээ
  • Цахимжсан онлайн даатгалын бусад үйлчилгээнүүд
  • Багцаас хамаарч хохирол үнэлгээний зардал гаргах шаардлаггүй

Багцын хүснэгт

 

Даатгалын эрсдэл

Хамгаалалтын багц

Премиум плас

Премиум

Классик

Стандарт

Нөхөн төлбөр тооцох хувь, дэд хязгаар

1

 Мөргөх, Мөргөлдөх, Мөргүүлэх, Шүргэх, Шүргэлдэх, Шүргүүлэх

100%

100%

90%

80%

2

 Онхолдох, Өндрөөс унах

100%

100%

90%

80%

3

 Гадны биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх

100%

100%

90%

Хамаарахгүй

4

 Их бие хулгайд алдагдах, дээрэмдүүлэх

100%

100%

90%

Хамаарахгүй

5

 Эд анги хулгайд алдагдах

100% Даатгалын үнэлгээний 5% хүртэл

100% Даатгалын үнэлгээний 5% хүртэл

90% Даатгалын үнэлгээний 2% хүртэл

Хамаарахгүй

6

 Галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх

100%

100%

Хамаарахгүй

Хамаарахгүй

7

 Ус, Чийгэнд гэнэт автах

100%

100%

Хамаарахгүй

Хамаарахгүй

 Нэмэлт хамгаалалт (Даатгалын нэг удаагийн  тохиолдолд)

Нөхөн төлбөр олгох дэд хязгаар, хамаарах эсэх

1

 Даатгалын хохирол үнэлгээний зардал

200,000₮ хүртэл

200,000₮ хүртэл

50,000₮ хүртэл

Хамаарахгүй

 Нөхөн төлбөрийн тооцоолол

Тооцооллын аргачлал

1

 Солих эд ангийн үнэлгээг тооцох аргачлал

Элэгдэл тооцохгүй

Элэгдэл тооцно

Элэгдэл тооцно

Элэгдэл тооцно

2

 Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ

Байхгүй

Байхгүй

Учирсан хохиролын 10%

Учирсан хохиролын 20%

3

 Даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулж хувь тэнцүүлэх   зарчим

Даатгалын үнэлгээ нь Зах зээлийн үнэлгээний 90%-с багагүй бол хувь тэнцүүлэхгүй

Даатгалын үнэлгээ нь Зах зээлийн үнэлгээний 90%-с багагүй бол хувь тэнцүүлэхгүй

Хувь тэнцүүлнэ

Хувь тэнцүүлнэ

 

 Үнэ төлбөрийн нөхцөл

2.50%

2.00%

1.20%

0.60%