ДОТООД АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Тээвэрлэгдэж буй ачаа, бараа.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Үндсэн эрсдэл
1. Байгалийн эрсдэл;
2. Галын эрсдэл
3. Дэлбэрэлтийн эрсдэл;
4. Тээвэрлэлтийн үеийн эрсдэл;
5. Ачих болон буулгах үеийн эрсдэл;

Нэмэлт эрсдэл
1. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
2. Хулгай;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Жилийн гэрээний тухайд: Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч даатгуулагч нар харилцан тогтоох бөгөөд ингэхдээ өмнөх жилийн тээвэрлэсэн ачаа, барааны нийт дүнг баримтална.

Нэг удаагийн гэрээний тухайд: Даатгалын үнэлгээг тухайн тээвэрлэх ачааны үнийн дүнгээр тогтооно.
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгуулагчийн өмнөх хугацаанд тээвэрлэсэн ачааны төрөл, тээврийн маршрут, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан 0.05%-1.8% хооронд байна.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд тухайн ачаа, барааны үнэлгээгээр нөхөн төлбөрийг тооцно, хэрэв тус үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр тооцоолно.

Даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн тохиолдолд тухайн ачаа, барааны үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулан нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж тооцоолно.

Даатгалын зүйлийн үлдэх хэсгийн ашиглаж болох эд ангийн өртгийг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасаж олгоно. Эсхүл үлдэх хэсэг нь даатгагчийн өмч болно.

Даатгалын зүйл хулгайд алдагдан нөхөн төлбөр олгогдсоны дараа олдсон бол тухайн зүйл даатгагчийн өмч болно.

Өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг олгохоор тооцсон нөхөн төлбөрөөс хасаж тооцно.

Даатгагчтай тохиролцолгүйгээр учирсан хохирлыг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Даатгалын зүйлийг тээвэрлэж явсан тээвэрлэгч эсхүл тээврийг зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирол;

Ачааг тээвэрлэхтэй холбоотой стандарт, дүрэм журмыг мөрдөөгүйгээс үүдсэн хохирол;

Сав баглаа боодол, зөөвөрлөх болон хамгаалах зориулалт бүхий сав, чингэлэг, бэхэлгээнд учирсан хохирол болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;

Цаг хугацаа, температур, улирлын шинжтэй ачаа, барааны тус онцлогийг хангалгүйгээр тээвэрлэснээс үүдсэн хохирол;

Ачаа барааны өөрийнх нь шинж чанараас (ердийн элэгдэл, хэвийн хорогдол, ууршилт, жингийн хорогдол, мөөгөнцөрт идэгдэх, өнгө болон загвар хийцийн өөрчлөлт, шавьж хорхой, шимэгчдийн нөлөө) шалтгаалж гарсан хохирлууд;

Тээврийн хэрэгслийн ашиглалт, тээвэрлэлтийн горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;

Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаарыг хэтрүүлснээс үүдэн гарсан хохирол;

Зориулалтын бус, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс үүдсэн хохирол;

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээвэрлэлтийн хугацаа хоцрох, тээвэрлэлт саатах, түүнээс үүдэлтэй хохирол;

Үйлдвэрлэлийн гэмтэл, гологдол чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн болон тэдгээрт учирсан хохирол;

Бүх төрлийн торгууль, хүү, алданги, олох ёстой байсан ашиг орлого, нэмэлт зардал;

Гаалийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн баримт бичгийн бүрдүүлэлт, татвар, хураамж төлөлт болон тэдгээрээс үүдэлтэй хохирол;

Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсаас гадна болсон осол, хохирол;