АЖИЛЛАГСДЫН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Бүх төрлийн гэнэтийн осол;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох боловч тухайн даатгуулагчийн сүүлийн 12 сарын цалингийн дундаж орлого дээр үндэслэгдэн тогтооно.
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийг даатгуулагч байгууллагын үйл ажиллагаа, эрсдэлийн түвшин, ажил мэргэжлийн зэрэглэл, туршлага зэргийг үндэслэн даатгалын үнэлгээнээс 0.725%-1.036% хооронд тогтооно.
Зэрэглэл 1: Аюулгүй хэвийн орчинд оюуны хөдөлмөр эрхэлдэг бүх төрлийн оффисийн болон худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүс мөн гэрийн ажилтай эсхүл ажил эрхлээгүй хүмүүс;
Зэрэглэл 2: Аюулгүй орчинд биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг мэргэжлийн ба мэргэжлийн бус ажилчид;
Зэрэглэл 3: Үйлдвэрийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл буу зэвсэг, техниктэй харьцаж ажилладаг биеийн хүчний хөдөлмөр давамгайлсан бүх төрлийн ажилчид, хүнд үзүүлбэр үзүүлдэг жүжигчид, тамирчид;
Зэрэглэл 4: Хүнд болон хортой нөхцөлд ажил үүргийн 70-аас багагүй хувь нь биеийн хүчний оролцоотой хөдөлмөр эрхэлдэг ажиллагсад, химийн болон тэсрэх бодистой харьцдаг ажиллагсад, ил далд уурхай, цэрэг цагдаа хүчний байгууллагын ажиллагсад;

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний 100%-иар олгоно.
1. Эмчилгээний эхний 45 хоногт хоног тутамд даатгалын үнэлгээний 0.3%-0.6% хооронд;
2. 46-аас дээш хоног эмчлүүлсэн бол дээрх нөхцөлд заасан төлбөрийн хэмжээн дээр нэмж 46 дахь хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд 0.3%-0.6% хооронд;
3. 90-ээс дээш хоног эмчлүүлсэн бол даатгалын үнэлгээний 45%-иар;

Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан нь тогтоогдвол даатгалын үнэлгээнээс 50%-иар тооцож нөхөн төлбөр олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр болон хэсэгчлэн алдалтад аль алинд нь хамаарах даатгалын тохиолдолд даатгуулагчаар нөхөн төлбөр олгох хувь хэмжээний аль нэгийг нь сонгуулан нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа, эсвэл хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоосон эрх бүхий байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэн олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Гэрээнд заасан эрсдэлээс өөр бусад шалтгаанаар гэмтэж бэртсэн, хэвтэж эмчлүүлсэн бол;

Бүх төрлийн өвчлөлөөс шалтгаалсан эмчилгээний аливаа зардал, хохирол;

Гэрээний хугацаа эхлэхээс өмнө эсвэл хугацаа дууссаны дараа учирсан эрсдэлийн улмаас гарсан эмчилгээний зардал сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;

Эмнэлгийн байнгын хяналтад байдаг, бүх төрлийн архаг хууч өвчин түүнээс үүдэлтэй гэнэтийн өвчлөл, цочмог өвчлөл (зүрхний шигдээс, цус харвах, тромбомбли гэх мэт), бүх халдварт өвчин, гэнэтийн цочролоос үүдэлтэй өвчин (хэл ярианы чадвар, ой санамжаа алдах гэх мэт);

Санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, гэмтэл учруулахыг завдсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан зэргээс үүссэн гэмтэл, бэртэл;

Спортын аюултай төрлүүдээр хичээллэх, тухайн төрлийн уралдаан тэмцээнд оролцож гэмтэж бэртсэн;

Согтууруулах ундаа, хар тамхи, хортой, хориотой эм хэрэглэсэн, хар тамхины хольц бүхий мансууруулах үйлчилгээтэй эм тариа хэрэглэсэн, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэсэн, ухаан санаанд нөлөөлөхүйц болон мэдрэлийн тэнцвэр алдагдуулах үйлчилгээтэй эм хэрэглэснээс үйлдэлтэй өвчин, түүний үр дагавар;

Нөхөн сэргээх, биеэ тэнхрүүлэх зорилгоор эмнэлэг, амралт, сувиллын газар эмчлүүлэх сувилуулах, массаж хийлгэх;

Зөвшөөрөл бүхий нисэх онгоцонд хөлс төлж зорчихоос бусад нисэх хөдөлгөөнд оролцох;

Гоо сайхны мэс засал хийлгэсэн, шүдний эмчилгээний зардал;

Хиймэл эрхтэн, сонсгол, харааны аппарат хэрэгсэл болон протез захиалж хийлгэх;

Сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн гэмтэл бэртэл;

Жирэмслэлт, үр хөндөлт, эрсдэлт бүлгийн жирэмслэлтийн үеийн улмаас үүсэх хохирол;

Дээд шатны удирдлагаас гаргасан тушаал, шийдвэрийн дагуу аливаа жагсаал, цуглааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, жагсаалын бэлтгэл, дасгал сургуулилт хийх үед учрах хохирол (Энэхүү заалт нь зэрэглэл 4-ийн цэрэг, цагдаа хүчний байгууллагын ажиллагсдад хамааралгүй болно);