Танилцуулга

ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН АЯН

ХАМТДАА ХӨГЖИЖ - ХАМТДАА БҮТЭЭЕ

Хаан даатгал ХХК нь Монголын даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж, хурдацтайгаар өсөн хөгжиж байгаа компани юм. Бид Монгол улсын 19 аймаг, нийслэл хотод иргэд болон байгууллагын зах зээлд даатгалын иж бүрэн үйлчилгээ, даатгалын бодлогын зөвлөх үйлчилгээгээ мэргэжлийн, туршлагатай хүний нөөц, баг хамт олон болон хамтран ажиллагч байгууллагуудаараа дамжуулан хүргэж байна.
Байгууллага хөгжиж дэвшихийн хэрээр эрч хүчтэй, санаачилгатай залуус та бүхний хувь нэмэр нэн чухал бөгөөд шинэлэг орчин, эвсэг хамт олны дунд бүтээлчээр ажиллах боломжийг бид бүрдүүлж өгөхийг зорин ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд эрч хүчтэй, чадварлаг, хөгжил дэвшлийг Монголд бий болгох чин эрмэлзэл дүүрэн залуус та бүхэнд 20 албан тушаалын 50 гаруй ажлын байр нээлттэйгээр санал болгож байна.
Мянга мянган залуус их дээд сургуулиа төгсөж ажлын байрны эрэлт нэмэгдсэн энэ цаг үед Хаан Даатгал компани нь энэхүү аяныг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Монгол улсаа хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин таныг өрсөлдөхүйц цалин, найрсаг хамт олон, мэргэжлээрээ хөгжиж дэвших боломжийг бүрдүүлсэн ХААН даатгал ХХК нь “ХАМТДАА ХӨГЖИЖ - ХАМТДАА БҮТЭЭЕ” хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцож Монгол улсын хамгийн залуу даатгалын компанийн шилдэг боловсон хүчний нэг болж итгэл төгс алхах боломжийг олгож байна. Ихэнх ажлын байруудад мэргэжил харгалзахгүйгээр анкет хүлээн авч байгаа болно.

Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аяны хүрээнд доорх ажлын байруудад материал хүлээн авч байна. Үүнд:

1 Актуарч
2 Байгууллагын даатгалын менежер
3 Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер
4 График дизайнер
5 Даатгалын менежер /Орон нутгийн салбар/
6 Давхар даатгалын менежер
7 Дадлагажигч оюутан
8 Дата аналист
9 Дотоод аудитор
10 Мэдээллийн технологийн мэргэжилтэн
11 Нөхөн төлбөрийн шинжээч
12 Нөхөн төлбөрийн эмч
13 Нягтлан бодогч
14 Оффис менежер
15 Салбарын захирал /Орон нутгийн салбар/
16 Сошиал ПиАр менежер
17 Сувгийн удирдлагын менежер
18 Теллер
19 Төслийн удирдагч
20 Хүний нөөцийн менежер
21 Шууд борлуулалтын ажилтан
22 Шуурхай албаны ажилтан