Тэргүүн дэд захирлын илгээлт

Тэргүүн Дэд Захирлын илгээлт

Сайн байна уу?

Хурдацтай өсөн хөгжиж буй Монголын даатгалын салбарт эрс шинэчлэл болон тэлэлтийг хийн хэрэглэгчийн үнэ цэнэд нийцэн, харилцагч-төвтэй, хэрэглэгчид-ээлтэй компани байж, инновацийн давалгааг алхам тутамдаа нэвтрүүлэхээр зорьж буй манай хамт олон Монголын даатгалын салбарт анх удаагаа өргөн хэмжээний Хүний Нөөцийн Бүрдүүлэлтийн Аяныг "ХАМТДАА ХӨГЖИЖ - ХАМТДАА БҮТЭЭЕ" уриан дор Монгол улс даяар зарлаж байгаадаа баяртай байна.

Хөгжиж буй салбарын хувьд хүний нөөцийн чадавх нь бусад салбартай харьцуулахад илүү чухал амин сүнс нь байдаг бөгөөд энэ дундаа зах зээлд тэлэлт хийж буй Хаан Даатгал компани хүний нөөцийн бодлоготоо эрс шинэчлэн хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, зөв хандлагатай, өөрийгөө хөгжүүлж мөн компанийн болон салбарын хөгжилд гар бие оролцож, хөгжлийн нэг хэсэг болох хүсэлтэй, тэмүүлэл дүүрэн залуусыг мэргэжил-албан тушаал харгалзалгүйгээр хүний нөөцийн бүрдүүлэлтийн аянд оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтын хувьд мэргэжил, туршлагаас илүүтэйгээр хувь хүний чадвар, хандлага, хүсэл тэмүүлэлд суурилан явуулахаа дуулгахад мөн таатай байна.

 

Хүндэтгэсэн

Хаан Даатгал ХХК-ийн Тэргүүн Дэд Захирал Т.Бат-Өлзий