Манай хамт олны төлөөлөл

Л.Оргил /Шууд борлуулалт, сувгийн удирдлагын хэлтсийн захирал/

Миний хувьд “Хаан даатгал” ХХК-д анх 2014 онд ажилд орж байсан. Өмнө нь барилгын салбарын ууган компанид 3 жил ажилласан байсан тул шинэ залуу компанийн давуу талууд тэр доороо л мэдрэгдэж эхэлсэн. Эдгээрээс хамгийн чухлыг нь би сургалтууд гэж боддог. Зөвхөн даатгалын салбарын мэргэжлийн сургалтуудаас гадна бизнесийн болон стратегийн сүүлийн үеийн чиг хандлагын сургалтуудыг авч байсан нь бидний хувьд олон эерэг өөрчлөлтүүдийг авч ирсэн гэж дүгнэдэг.

Мөн Хаан Даатгалын бас нэгэн давуу тал нь нь маш олон талбарт ажиллаж өөрийгөө хөгжүүлэх боломжтойд оршдог. Үүнийг би компанийн хэмжээнээс илүүтэйгээр “Хаан даатгал” ХХК-н компанийн засаглалтай холбоотой гэж хардаг. Үүний тодхон жишээ гэвэл санхүүгийн салбарт хамгийн анхны олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн бөгөөд мөн компанийн засаглалын үнэлгээг хийлгэсэн анхны даатгалын компани болсныг дурьдаж болно.

Намайг анх ажлын ярилцлагад орж байхад Компани чамд юу өгдөг вэ? гэдэг асуулт хамгийн хүнд асуулт байсан. Тус компанид ажилласнаараа компани хувь хүнд карьер болон хамт олныг өгдөг гэдгийг би энд ажиллаж байх хугацаандаа мэдэж авсан.

О.Энхжин / Маркетинг судалгаа хөгжүүлэлтийн хэлтсийн захирал /

Хаан Даатгал компанийн нэг хэсэг болоод 7 сарын нүүрийг үзжээ. Би гадаад худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга болон хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан. Иймдээ ч даатгалын салбар миний хувьд огт мэдэхгүй цоо шинэ салбар байсан гэхэд болно. Мөн Монголын зах зээлд даатгалын салбар нь шинэлэг, хөгжиж буй асар их ирээдүйтэй салбар гэж боддог тул нилээн сонирхож судласны үндсэн дээр олон компаниуд дундаас Хаан Даатгалаа сонгож орсон байгаа. Хөгжиж буй салбарын шинэ залуу хөгжиж буй компанид орж ажиллана гэдэг өөрт минь их том сорилт, цаашид хамт өсөн дэвжих асар их боломжийг олгож байна гэж хардаг. Бүх систем нь тогтсон гэхээс илүү ид хөгжлийнхөө үе шатанд явж байгаа асар өндөр амбиц зорилготойгоор ирээдүй руу тэмүүлж буй компанийн нэг эд эс болон ажиллана гэдэг хувь хүний болоод мэргэжлийн талаасаа хөгжих, суралцах томоохон боломжийг нээдэг учир Хаан Даатгалыг сонгож ажилласандаа сэтгэл хангалуун байдаг.

Дээр нь маркетингийн мэргэжилтнүүдийн хувьд өөрийн бодож төсөөлж явдаг тэр ажлуудаа ямар нэгэн хаалт саадгүй хийнэ гэдэг маш чухал. Маркетинг гэдэг хүний тархинаас урган гардаг санаа учраас үүнийг нь дэмждэг компанид ажиллана гэдэг их аз юм.

О.Энхдэлгэр /Шууд борлуулалт, сувгийн удирдлагын хэлтэс- Сувгийн удирдлагын менежер/

Хаан Даатгал компанидаа 2015 оноос эхлэн 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд өмнө нь ажиллаж байгаагүй шинэ салбар учир сонирхолтой санагдсан. Компанидаа орж ажилласнаас хойш улам өөрийгөө хөгжүүлж шинийг сурах эрмэлзэл төрүүлж байсан учир мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж мөн магестрийн зэрэг хамгаалхаар суралцаж байна.

Хаан Даатгал компанийн хувьд хамт олны халуун дулаан уур амьсгал, цалин урамшууллын систем тодорхой байдгаас гадна нийгмийн халамжийн бодлого сайн гэж боддог. Миний хувьд 2 ч удаа авч байсан.

Ажиллах хугацаандаа сурч боловсрох, сургалтанд хамрагдах боломж нээлттэй байдаг нь ажилтнуудын хувьд маш том давуу тал гэж хардаг. Мөн дотоод сургалтуудыг компани дотроо тогтмол зохион байгуулдаг бөгөөд ажилтанг тасралтгүй өсөн дэвжих боломжоор хангаж чаддаг компанид ажилладаг гэж дүгнэдэг.

Г. Төгөлдөр /Үйл ажиллагааны газар- Төслийн удирдагч/

Хаан Даатгалд компанид төслийн Удирдагчаар ажилд ороод 3 долоо хоног болж байна. Хаан Даатгалыг сонгосон гол шалтгаануудаас дурдвал Удирдлагын баг нь эрч хүчтэй, шийдвэр гаргалтын хурд сайтай, зорьсон зорилготой, түүндээ тохирсон амбицтай, салбартаа туршлагатай санагдсан. Мөн ажлын хамт олон нь голчлон залуу баг бүрдсэн, ажиллая хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагдсан.

Даатгалын компанийн гол тулгуур болох хувьцаа эзэмшигчид нь салбар салбартаа манлайлагч, туршлагатай нэр хүндтэй гишүүдээс бүрдэж байсан нь эргээд манай бизнест бат бэх тулгуур болох цаашлаад нэмэр туслалцаа ихээхэн ирэх юм шиг санагдсан. Хамгийн чухал нь компанийн цаашдын ирээдүйтэй байдал нөлөөлсөн бөгөөд шинээр гаргасан брендинг их таалагдсан ба бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү цахимаар шийдэж монголдоо толгой цохих компани болохоор гарт баригдахуйц ажлын явцтай, мөн зорилготой байгаа санагддаг. Эргээд компаниа олон нийтэд нэр хүндтэй томоохон компани болоход гар бие оролцон, цаашдаа олон ч зүйлийг хамтдаа хийж бүтээнэ гэж боддог.

Л.Пүрэвдагва / Үйл ажиллагааны газар- Нөхөн төлбөрийн шинжээч/

Би  2013 оноос өдийг хүртэл тус компанид Нөхөн төлбөрийн мэргэжилтнээр ажиллаж байна. Би эрх зүйч, хуульч, эдийн засагч, нягтлан бодогчийн  мэргэжлийг эзэмшсэн  нь даатгалын салбарт ажиллах давуу тал болсон учир Хаан Даатгал компанийн ирээдүйд итгэн сонголтоо хийж байлаа..

Даатгалын салбарт ажиллахын сонирхолтой, чадвар сорьсон зүйл нь хот, хөдөө орон нутагт гарсан томоохон осол аваар, байгалийн гамшиг, эд хөрөнгө сүйдэх, хүний амь нас эрстсэн асуудлуудийн нотлох баримтуудыг цуглуулах, түүнд дүгнэлт гаргах, үнэлэмжийг судлах логик сэтгэлгээг шаардах үеүүд юм. Үүнийг өөрийн хамт олон болон тусгай мэргэшсэн байгууллагийн эрх бүхий мэргэжилтнүүдийн зөвлөгөө дүгнэлтэнд тулгууран өдийг хүртэл амжилттай шийдвэрлэж чадсан.

Эдгээр ажлуудыг хийх нь логик сэтгэлгээ, аливаа зүйлийн зөв бурууг хэмжих хэмжүүрийн талаарх ойлголтыг өргөн хэмжээнд олгож, хувь хүний хөгжилд томоохон нөлөөлөл үзүүлдэг гэдгээрээ Даатгалын салбарт ажиллахын давуу тал гэж бодож явдаг. Хамт олон багаар ажиллаж, хувь хүнээс бие хүн, нийгмийг бүрдүүлэгч болохын тулд сурах судлах, танин мэдэх, олж авсан мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцаж ажиллах нь надад сайхан байдаг. Би энэ компаниас их зүйл сурч ажил амьдралдаа хэрэгжүүлэн арвин туршлага хуримтлуулж байгаадаа талархалтай ханддаг шүү.

Т. Ануужин / Том харилцагчийн хэлтэс - Байгууллагын даатгалын менежер /

Би Хаан Даатгал ХХК-д ороод тун удахгүй нэг жилийн ойгоо үзэх гэж байна. Хаан Даатгал компани даатгалын компаниуд дундаа хамгийн отгон хэдий ч өндөр өсөлттэй, чадварлаг баг хамт олонтой байгууллага байсан. Мөн байгууллагын хувьд болон хувь хүний хөгжилд өсөн дэвжих боломж өндөр гэж харсан учир байгууллагыг сонгон ажилд орсон. Нэг жилийн хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсан байна. Байгууллагын хувьд ч мөн адил маш олон эерэг өөрчлөлт гарсаар байгаа.

Энэ хугацаанд компани маань брэндийн шинэчлэлтийг хийж өнгө төрхөөс гадна бодлого стратегийн түвшинд цогц шинэчлэлтийг хийж байгаа энэхүү түүхэн үйл явцад гар бие оролцон ажилласандаа маш баяртай байдаг. Шинэ санаа, өөрчлөлтийг дэмжиж ажилладаг нь Хаан Даатгалыг шинэлэг өнгө төрхтэйгөөс гадна инновацлаг компани гэдгийн баталгаа гэж боддог.