Байгууллагын хариуцлагын даатгал

Даатгалын Зүйл, Эрсдэл:
Юуг хамгаалах вэ?:

Байгууллагын үндсэн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.
Ямар эрсдэлээс хамгаалах вэ?:

Байгууллагын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээний шууд нөлөөллөөс эсхүл үйл ажиллагаа эрхэлдэг талбарт дараах эрсдэл учрах. Үүнд:
1. Гуравдагч этгээдийн амь насанд хохирол учруулах;
2. Гуравдагч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулах;
3. Гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулах;

Даатгалын Үнэлгээ, Хураамж:
Даатгалын Үнэлгээ:

Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухай даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн онцлог цар хүрээ болон нийт борлуулалтын орлого зэргээс хамааруулан тогтоох бөгөөд 50,000,000 төгрөгөөс багагүй байна.

Даатгуулагч нь олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 15%-тай тэнцэхүйц өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй байна.

Шүүхийн зардлын дээд хэмжээ нь даатгалын үнэлгээний 0.7%-иас хэтрэхгүй байхаар тогтооно.
Нийт төлөх хураамж:

Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 0.6%-1.3% хооронд тогтооно.

Нөхөн төлбөр олгох нөхцөл:

Даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй.

Даатгагч нөхөн төлбөр олгоход Монгол Улсын шүүхийн шийдвэр шаардлагатай гэж үзвэл эцсийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.

Даатгалын тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн нэхэмжилсэн нийт дүн нь нэг удаагийн даатгалын тохиолдлоор төлөх хэмжээнээс давсан тохиолдолд шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тооцон олгоно.

Нэг удаагийн даатгалын тохиолдлоор даатгалын үнэлгээ буюу нийт хариуцлагын хэмжээний 50% хүртэл олгохоор тооцсон нөхөн төлбөрийг тооцон олгоно.

Нэг удаагийн даатгалын тохиолдлоор нэгээс дээш нэхэмжлэл ирүүлсэн үед олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 60%-ийг амь нас, эрүүл мэндийн, 40%-ийг эд хөрөнгийн хохиролд зориулан нөхөн төлбөр олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл:

Даатгуулагч түүний ажиллагсдад учирсан бүх төрлийн хохирол;

Даатгуулагчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь Монгол Улсын зохих лиценз, тусгай зөвшөөрөлгүй байх үед учирсан хохирол;

Даатгуулагч бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол;

Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлсэн, хэвийн бус байдлыг бий болгосноос үүдсэн хохирол;

Үйлдвэрлэлийн стандарт, технологийн болон хадгалалтын горимыг зөрчиж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс үүдэн гарсан хохирол;

Үйлчилгээний стандарт, аюулгүй байдлыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;

Гадаад улс оронд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой шалтгаанаас үүдэн гарсан хохирол;

Бүтээгдэхүүний ашиглалтын хүчинтэй хугацаа дууссанаас үүдэн гарсан хохирол;

Зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;

Импортын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүдсэн хохирол;

Тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэрэглэх зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;

Эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэх болон борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн, үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;

Даатгуулагчид ханган нийлүүлсэн бодит бараа бүтээгдэхүүний хохирол;