Компанийн танилцуулга

“Хаан Даатгал” ХХК нь 2012 онд Үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын даатгалын зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага болон иргэдэд эрсдлийн удирдлагын цогц шийдэл, даатгалын мэргэшсэн үйлчилгээг санал болгож харилцагчдын итгэлийг бүрэн хүлээсэн хурдацтайгаар өсөн дэвжиж буй компани болжээ. 

Бид даатгалын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын стандарт болох ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлэн хоёр дахь жилдээ гэрчилгээгээ баталгаажуулан гардан авсан нь компанийн чанарын бодлого, эрхэм зорилго, үнэт зүйлс, харилцагчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй сэтгэлгээг дэмжих хүрээнд хийгдэж буй стратегийн томоохон алхам юм. 

2018 оноос эхлэн Монголын даатгалын салбарын хөгжлийг түүчээлэх, шинэ үеийн технологи суурьтай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор томоохон шинэчлэлтийг хийж эхэлсэн нь компанийн бизнесийн байр суурийг улам бэхжүүлж, даатгуулагч иргэд, харилцагч байгууллагууддаа даатгалын бүтээгдхүүн үйлчилгээг хурдан шуурхай, хялбар, цахимжсан, ухаалаг хэлбэрээр хүргэх суурийг тавьж байна.

Алсын хараа
Монголын даатгалын салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, шилдэг шийдлийг нэвтрүүлэгч, дэлхийн жишиг компани байна.

Эрхэм зорилго
Харилцагч төвтэй, хэрэглэгчид ээлтэй, даатгуулагчдынхаа амар амгалан хөгжлийн тулгуур, үнэнч анд, тэргүүн сонголт нь байна.
Чанарын бодлого
Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнийг хүлээлтээс давсан, шилдэг шийдэл бүхий үйлчилгээгээр хэрэглэгчийн үнэ цэнийг үүсгэж, үнэнч харилцагчдыг бий болгон тогтвортой хөгжинө.

Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан даатгалын 11 төрлөөр 50 орчим бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож өөрсдийн нөөц сангаас давсан эрсдэлийг олон улсын AAA ангиллын давхар даатгагчид шилжүүлэн ажиллаж байна. Бид иргэд болон байгууллагуудад 11 төрлийн 50 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог.

  • Гэнэтийн осол эмчилгээний зардлын даатгалын төрлүүд
  • Эд хөрөнгийн даатгалын төрлүүд
  • Авто тээврийн хэрэгслийн даатгалын төрлүүд
  • Ачааны даатгалын төрлүүд
  • Барилга угсралтын даатгал
  • Мал, амьтдын даатгал
  • Агаарын хөлгийн даатгал
  • Хариуцлагын даатгалын төрлүүд
  • Санхүүгийн даатгал
  • Зээлийн даатгал
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

 

Эрсдэлээ +976-7575-7588 утсанд эсвэл info@khaandaatgal даатгуулаарай.

Монголын үндэсний хөрөнгө оруулагчид үүсгэн байгуулсан бөгөөд даатгалын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Одоо даатгуул