Та бүхнийг хүндэтгэн мэндчилсэн,

Гүйцэтгэх Захирал
Жадамба БАЯРСАЙХАН


Бид даатгалын зах зээлд огцомд тооцогдох үсрэлтүүдийг хийн, компанийн үнэ цэнийг өсгөж урт хугацаанд тогтвортой хөгжихөд шаардлагатай шийдлүүдийг олох нь хэрэглэгч буюу зах зээлийн шаардлагыг зөв ойлгож, түүнд нийцсэн стратеги бүхий үйл ажиллагааг явуулах нь нэн тэргүүний шийдэл гэж үзсэн билээ. Мөн компанийн байгуулагдсан цагаас эхлэх түүхийн өгөгдлийг баяжуулж, дотоод болон гадаад үйл ажиллагаа, менежмент, засаглал, соёлын тогтолцоог судалгаа суурьтайгаар хөгжүүлэх нь шилдэг шийдлүүдийг нэвтрүүлж, урт хугацааны тогтмол хөгжлөөр хангах суурь бааз гэж үзсэний дагуу 2017 онд менежементийн шинэчлэлтийг хийж компанийн дээд болон дунд түвшний менежментийн багийг мэргэжлийн, туршлагатай боловсон хүчнээр бүрдүүлэн зах зээл дахь тэргүүн эгнээний тоглогч байх бодлогыг баримтлан ажиллаж байна. 
Компанийн өсөлт хөгжлийн энэхүү мөчлөг дээр үйл ажиллагаа бүрт хэрэглэгчийн үнэ цэнэд нийцэж, харилцагчид хандсан үйлчилгээ тутамд инновац хийхээс гадна компанийн дотоод үйл ажиллагааны хувьд жишиг компани байхын төлөө шийдэмгий хөрөнгө оруулалтыг хийж байгааг дуулгахын сацуу компанийн өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийн шинэ үеийг бэлгэдэж ребрендинг хийсэн бөгөөд шинэ өнгө төрх маань та бүхэнд таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.